Skip to content
Home » Еврей бошиглогчид Израилийн шүүлтийг дүрслэхдээ инжрийн модыг ашигласан

Еврей бошиглогчид Израилийн шүүлтийг дүрслэхдээ инжрийн модыг ашигласан

12 Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ.Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав.Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.

ИОЕЛ 1:12

 “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг,инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

АМОС4:9

19 Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун моддыг оролцуулан үр жимс төрүүлээгүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.

ХАГГАИ 2:19

 Тэнгэрийн бүх эрхэс устаж,тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.

ИСАИА 34:4

 13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”. ’

ИЕРЕМИА 8:13