Skip to content
Home » Bible Passages » Page 2

Bible Passages

нгэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн—Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.
Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ.
Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.
Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав.
Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.
Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд Таны үгийг сахисан юм.
Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас ирсэн гэдгийг одоо тэд мэдэв.
Учир нь Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм.
Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус, харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ.
10 Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Тэдний дотор Би алдаршуулагдлаа.
11 Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн Өөрийнхөө нэрээр Та тэднийг хамгаалаач.
12 Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж.
13 Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна.
14 Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм.
15 Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна.
16 Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш.
17 Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.
18 Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв.
19 Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
20 Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна.
21 Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ.
22 Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ.
23 Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.
24 Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.
25 Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мөн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ.
26 Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм гэлээ.

ИОХАН17;1-26

ээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.
Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа.
Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд,
зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бүслэв.
Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.
Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд—Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв.
Есүс түүнд хариулан—Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ.
Петр Түүнд—Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс—Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ.
Тэгтэл Симон Петр Түүнд—Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв.
10 Есүс—Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү гэлээ.
11 Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ.
12 Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд—Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу?
13 Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.
14 Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
15 Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм.
16 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм.
17 Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.
18 Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.
19 Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед “Би байдаг” гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ.
20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.
21 Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ.
22 Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв.
23 Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа.
24 Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж,—Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв.
25 Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр—Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд
26 Есүс—Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ.
27 Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст—Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ.
28 Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй.
29 Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ.
30 Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.
31 Иудасыг гарсны дараа Есүс—Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа.
32 [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна.
33 Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна.
34 Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.
35 Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.
36 Симон Петр Түүнд—Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс—Миний явах газар уруу чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ.
37 Петр Түүнд—Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэж хэлэхэд
38 Есүс—Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэх болно.

ИОХАН13;1-38

а нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.
Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
[Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав.
Томас Түүнд—Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд
Есүс—Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ.
Филип Түүнд—Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв.
Есүс—Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?
10 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм.
11 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн.
12 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно.
13 Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ.
14 Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.
15 Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
16 Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.
17 Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.
18 Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
19 Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна.
20 Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.
21 Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
22 Иудас (Искариотын биш) Түүнд—Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад
23 Есүс—Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.
24 Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.
25 Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ.
26 Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.
27 Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.
28 “Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.
29 Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ.
30 Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.
31 Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.

ИОХАН14;1-31

и бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.
Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.
Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ.
Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.
Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.
Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.
Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун.
10 Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.
11 Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
12 Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.
13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
14 Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
15 Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
16 Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.
17 Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун.
18 Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.
19 Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.
20 “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно.
21 Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм.
22 Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо.
23 Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг.
24 Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна.
25 Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн.
26 Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ.
27 Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.

ИОХАН15;1-27

а нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлийг Би та нарт хэллээ.
Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.
Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно.
Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.
Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна.
Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэв.
Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ.
Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.
Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй.
10 Зөвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгүй.
11 Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм.
12 Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй.
13 Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.
14 Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.
15 Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.
16 Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа.
17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив.
18 Тэгээд тэд—“Тун удахгүй” [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ.
19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу?
20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно.
21 Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.
22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.
23 Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө.
24 Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
25 Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ.
26 Тэр өдөр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш.
27 Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ.
28 Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа.
29 Түүний шавь нар—Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна.
30 Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв.
31 Есүс тэдэнд—Та нар одоо итгэж байна уу?
32 Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.
33 Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.

ИОХАН16;1-33

араа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээ. Тэдний эцгүүдийн овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв.
Тиймээс Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.
Тэдгээрийн нэрс нь энэ байв. Реубен овгоос Заккурын хүү Шаммуа,
Симеон овгоос Хорийн хүү Шафат,
Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,
Иссахар овгоос Иосефын хүү Игал,
Ефраим овгоос Нуны хүү Хошеа,
Бениамин овгоос Рафугийн хүү Палти,
10 Зебулун овгоос Содийн хүү Гаддиел,
11 Иосефын овгоос, Манассе овгоос Сусигийн хүү Гадди,
12 Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел,
13 Ашер овгоос Михаелын хүү Сетур,
14 Нафтали овгоос Вофсийн хүү Нахби,
15 Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа.
16 Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.
17 Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд—Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч.
18 Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд.
19 Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд шиг үү, эсвэл бэхлэлттэй юу?
20 Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээгтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа.
21 Тийнхүү тэд өгсөн явж, Зиний цөлөөс Лебо-хамат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав.
22 Тэд Негев уруу өгсөн явахдаа Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нарын байсан Хебронд хүрч ирэв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байв.)
23 Дараа нь тэд Ешколын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжрийн хамт тавин авч явав.
24 Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын хөндий хэмээн нэрлэгдсэн байлаа.
25 Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцахдаа
26 Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.
27 Тэд түүнд ийнхүү хэлэв.—Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна.
28 Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна, бид тэнд Анакийн үр удмыг үзэв.
29 Амалек нь Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр, Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.
30 Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад—Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв.
31 Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс—Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.
32 Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж—Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв.
33 Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв

ТООЛЛОГО13;1-33

рд түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.
Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.
ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.
Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж—Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?
Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна.
Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга гэцгээв.
Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв.
Ард түмэн эргэн тойронд яван, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд хийж нунтаглан, эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалган түүгээр боов хийдэг байв. Түүний амт нь тостой жигнэсэн боовны амттай адил байлаа.
Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна түүнтэй хамт унадаг байлаа.
10 Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа.
11 Тийнхүү Мосе ЭЗЭНд хандан—Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?
12 Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?
13 Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?” Бидэнд идэх мах өгөөч” хэмээн тэд миний өмнө уйлж байна.
14 Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна.
15 Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.
16 Тиймээс ЭЗЭН Мосед—Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуулан, тэднийг хурлын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.
17 Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.
18 Ард олонд хандан “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан «Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно.
19 Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш,
20 харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн” гэж хэл гэв.
21 Харин Мосе—Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” хэмээн Та айлдав.
22 Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв.
23 ЭЗЭН Мосед хандан—ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.
24 Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов.
25 Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй.
26 Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв.
27 Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан—Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв.
28 Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь—Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.
29 Харин Мосе түүнд—Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв.
30 Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.
31 Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав.
32 Ард олон бүтэн өдөр, бүтэн шөнө, мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага цуглуулсан нэгэн нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд өөрсдөдөө зориулан тэдгээрийг хуарангийн бүх эргэн тойронд тараан дэлгэв.
33 Мах нь тэдний шүдэн завсар байх зуур, зажлахаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн байлаа. ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив.
34 Тиймээс уг газрын нэр нь Киброт-хаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа.
35 Киброт-хаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.

ТООЛЛОГО11;1-35

Хадан дээрээс ус

араа нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар, Рефидимд буудаллав. Тэнд ард түмэнд уух ус байсангүй.
Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж—Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд—Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.
Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон—Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон бидний үр хүүхдийг, мал сүргийг минь цангаан алах гэж байна вэ? гэлцэв.
Мосе ЭЗЭНд хашхиран,—Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв.
Тэгэхэд ЭЗЭН Мосед—Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.
Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв.
Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд,—ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ17:1-7

эрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина.
Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ.
Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.
Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.
Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө.
Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.
ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.
Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна.
10 Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.
11 ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.
12 Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй.
13 Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.
14 Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.
15 Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.
16 Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана.
17 Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана.
18 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.
19 Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.
20 Чи бузар мууг үйлдэж, Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно.
21 ЭЗЭН чиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ.
22 ЭЗЭН чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.
23 Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно.
24 ЭЗЭН чиний газар нутаг дээр орох борооны оронд тоос шороо буулгаж, тэр нь чамайг усттал тэнгэрээс орох болно.
25 ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.
26 Чиний хүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.
27 ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.
28 ЭЗЭН чамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино.
29 Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.
30 Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.
31 Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.
32 Чи хөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно.
33 Газрын чинь ургац, ажил хөдөлмөрийн чинь үр жимсийг чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.
34 Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.
35 ЭЗЭН өвдөг, хөлийг чинь эдгэшгүй хатиг яранд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатиг ярнаасаа ангижирч чадахгүй.
36 ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.
37 ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.
38 Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.
39 Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.
40 Чиний бүх газар нутаг дээр чидун жимсний мод байх боловч жимс нь унаснаас болоод, тосоор нь биеэ тосолж чадахгүй.
41 Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй.
42 Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэмшинэ.
43 Та нарын дунд байгаа харийн хүн чамаас дээшилж, улам улам дэвшин, чи улам улам буурна.
44 Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно.
45 Чи ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаж, Түүний чамд тушаасан зарлиг тушаалыг сахиагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана.
46 Тэр бүх хараал чамд болон чиний үр хүүхдүүдэд тэмдэг, гайхшрал болж үүрд байна.
47 Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас
48 ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.
49 ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.
50 Тэр үндэстэн бол ширүүн догшин царайтай бөгөөд настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвддөг.
51 Тэд чамайг устгах хүртэл малын чинь төл, газрын ургацыг чинь иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.
52 Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотуудад чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотуудад чамайг бүслэх болно.
53 Чи дайснууддаа бүслэгдэж шахагдан зовох үедээ, ЭЗЭН Бурханаас чамд хайрлаж, бие махбодоос чинь тасран гарсан үр хүүхдийнхээ, хөвгүүд охидынхоо махыг иднэ.
54 Та нарын дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч гэсэн тэрээр ах дүү, хайртай эхнэр, амьд үлдсэн хүүхдүүддээ ч өсөрхөн,
55 өөрийн идэх хүүхдийнхээ махнаас тэдний хэнд нь ч өгөхгүй. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, түүнд юу ч үлдээгээгүй учраас тэр юм.
56 Мөн та нарын дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч гэсэн хайртай нөхөр, хүү охиндоо өсөрхөн,
57 хөлийн хоорондоос нь унжих эхэсээ төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, тэрээр юу ч олоогүй учраас тэр юм.
58 Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол
59 ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үр удмын гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.
60 ЭЗЭН чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ.
61 ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, бүх тахлыг чамайг усттал чинь чам дээр авчирна.
62 Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.
63 ЭЗЭН та нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.
64 ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.
65 Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна.
66 Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн, амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.
67 Зүрхний айдас, үзсэн харсан зүйлээсээ болоод чи өглөө нь “Орой болоосой”, орой нь “Ээ, өглөө болоосой” гэх болно.
68 Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчид болгон худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.

ДЭД ХУУЛЬ 28;1-68

ореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНий Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ болой.
Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хэлсэн нь—Египетийн нутагт Фараонд болон түүний бүх түшмэдэд, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.
Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.
Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.
Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Та нарын өмссөн хувцас чинь элэгдээгүй, хөлийн чинь гутал ч урагдаагүй билээ.
Би бол чиний Бурхан ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, хатуу ундаа ч уулгаагүй.
Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.
Бид тэдний газар нутгийг аваад, Реубен, Гад, Манассе овгийнхны хагаст өв болгон өгсөн билээ.
Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл та нарын хийсэн бүхэн сайн сайхан болно.
10 Өнөөдөр та бүхэн, танай тэргүүнүүд, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд,
11 та нарын балчир хүүхдүүд, та нарын эхнэрүүд, танай хуаранд суудаг харийн хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс аваад, усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд
12 Чиний Бурхан ЭЗЭНий гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна.
13 ЭЗЭН чамд айлдсан ёсоороо мөн чиний өвөг дээдэс Абрахам, Исаак болон Иаковд тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгон, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм.
14 Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй
15 бөгөөд өнөөдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй, мөн өнөөдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.
16 Египет газарт бидний хэрхэн амьдарч байсан, мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бидний хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ.
17 Та нар мөн тэдэнд байгаа жигшүүртэй зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан.
18 Өнөөдөр та нарын дотор байгаа нэг ч эр юм уу, эм хүн эсвэл гэр бүл юм уу, овог бидний Бурхан ЭЗЭНээс сэтгэл урваж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах болуузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болуузай.
19 Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө тайвшруулж, “Би сэтгэлээ хатууруулж, устай газар, хуурай газрыг устгасан ч би амар тайван байна” гэж бодох болуузай.
20 ЭЗЭН түүнийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хар хор нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.
21 ЭЗЭН энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг муу ёр болгон Израилийн бүх овгуудаас тусгаарлан салгана.
22 Та нарын хойч үе удам чинь хийгээд алс газраас хүрч ирэх харийн хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,
23 “Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.
24 Бүх үндэстнүүд “ЭЗЭН энэ газарт яагаад ийм зүйлийг хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл
25 хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,
26 өөрсдөө ч мэдэхгүй, ЭЗЭН ч тэдэнд өгөөгүй өөр бурхдад очиж зарагдан, мөргөснөөс тийм болжээ.
27 Тийм учраас ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,
28 ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу тарааж шидсэн нь өнөөдрийнхтэй адил болжээ” гэж хэлэх болно.
29 Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд тэр болой.

ДЭД ХУУЛЬ29;1-29

иний өмнө миний тавьсан ерөөл хараал буюу энэ бүхэн чамд тохиолдон, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон бүх улсынхаа дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,
чи болон чиний хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруугаа эргэж, өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас
ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөн, чамайг тараан цацсан бүх улс үндэстнүүдийн дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.
Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.
Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг өвөг дээдсийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчирж, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамайг жаргааж, өвөг дээдсээс чинь илүү өнөр өтгөн болгоно.
ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.
ЭЗЭН Бурхан чинь чиний дайснууд болон чамайг үзэн ядаж хавчдаг бүхэн дээр энэ бүх хараалыг буулгана.
Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг биелүүлэх болно.
Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг аливаа ажил үйлсийг тэтгэн, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний өвөг дээдэст баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.
10 Учир нь та нар ЭЗЭН Бурханыхаа үгийг дуулгавартай даган, энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал зарлигийг сахин мөрдөж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ эргэх юм.
11 Өнөөдөр миний чамд тушааж буй энэ тушаал бол чамд тийм ч хэцүү зүйл биш, алс холын ч зүйл биш,
12 тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө тэнгэрт гарах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.
13 Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.
14 Харин үг нь чамд тун ойрхон, чиний аманд, чиний зүрхэнд байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.
15 Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба аз жаргал, үхэл ба гай зовлонг тавьлаа.
16 Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, хууль тогтоолыг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьдран, өнөр өтгөн болж, ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө.
17 Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан, өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал
18 та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй.
19 Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,
20 ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай. Тэр бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм. Тиймээс чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно.

ДЭД ХУУЛЬ 30;1-20

ЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт—
Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно.
Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав.
Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран, хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа.
Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав.
Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал.
Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой.
Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.
Түүний аль ч хэсгийг нь түүхийгээр, эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин түүний толгой, гуяыг гэдэс дотортой нь галд шаран ид.
10 Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа.
11 Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм.
12 Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.
13 Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.
14 Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.
15 Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.
16 Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий.
17 Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.
18 Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой.
19 Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана.
20 Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв.
21 Мосе Израилийн бүх ахмадуудыг дуудан, тэдэнд—Явцгаа. Өөрсдийн бүлийн дагуу өөрсдөдөө хурга авч, Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал.
22 Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар.
23 ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.
24 Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ.
25 ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ.
26 Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед
27 та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв.
28 Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
29 Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.
30 Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.
31 Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж—Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил.
32 Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв.
33 Египетчүүд—Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг яаруулан, нутгаасаа бушуухан гаргах гэв.
34 Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурилыг хийсэн савнуудаа хувцсандаа боогоод, мөрөн дээрээ үүрэв.
35 Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэв. Тэд египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.
36 ЭЗЭН египетчүүдийн нүдэнд ард түмнээ таалан соёрхсонд, тэдний нэхсэнээр египетчүүд өгсөн. Тийнхүү тэд египетчүүдийг дээрэмдсэн билээ.
37 Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан.
38 Холилдсон үй олон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг тэдэнтэй хамт гарав.
39 Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.
40 Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ.
41 Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав.
42 Энэ бол Египетийн нутгаас тэднийг гаргасны төлөө ЭЗЭНд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хөвгүүдийн үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.
43 ЭЗЭН Мосе, Аарон нарт—Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй.
44 Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно.
45 Түр оршин суугч, эсвэл хөлсний зарц үүнээс идэж болохгүй.
46 Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй, ямар ч ясыг нь хугалж болохгүй.
47 Израилийн бүх чуулган үүнийг үйлдэгтүн.
48 Хэрэв та нартай хамт явж байгаа харь хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэе гэвэл, түүний бүх эр хүйстэн хөвч хөндүүлсний дараа тэрээр үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хөвч хөндүүлээгүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй.
49 Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг гэж айлдав.
50 Бүх Израилийн хөвгүүд Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв.
51 Яг тэр өдөр ЭЗЭН Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египетийн нутгаас гаргав.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ12;1-51

Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,—Абрахам аа! гэсэнд Абрахам—Би энд байна гэжээ.
Бурхан—Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.
Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.
Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.
Тэгээд Абрахам зарц залуустаа—Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв.
Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.
Исаак эцэг Абрахамдаа хандан,—Аав минь ээ! гэж дуудахад тэрээр,—Хүү минь, би энд байна гэсэнд Исаак—Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд
Абрахам—Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.
Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.
10 Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.
11 ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг—Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр—Би энд байна гэв.
12 Тэнгэр элч өгүүлрүүн—Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
13 Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.
14 Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.
15 ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,—
16 ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,
17 Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
18 Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.
19 Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.

ЭХЛЭЛ 22:1-19

Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн, тэдэнд охид төрөх болсон үед
Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.
Тэгэхэд ЭЗЭН—Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ.
Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.
ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,
Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав.
ЭЗЭН—Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.
Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.
Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв.
10 Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой.
11 Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.
12 Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.
13 Бурхан Ноад хандан—Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.
14 Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.
15 Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.
16 Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ.
17 Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.
18 Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно.
19 Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул.
20 Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно.
21 Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.
22 Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.

ЭХЛЭЛ 6;1-22

ЗЭН Ноад хандаж—Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор.
Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав.
Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав.
Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.
Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.
Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ.
Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн
Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.
10 Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.
11 Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.
12 Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.
13 Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров.
14 Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө,
15 амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.
16 Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ.
17 Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв.
18 Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв.
19 Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ.
20 Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ.
21 Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.
22 Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.
23 Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.
24 Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.

ЭХЛЭЛ 7;1-24

урхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.
Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.
Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.
Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов.
Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.
Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн,
нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ.
Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ.
Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ.
10 Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа.
11 Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ.
12 Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.
13 Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа.
14 Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв.
15 Бурхан Ноад—
16 Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.
17 Чи өөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв.
18 Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.
19 Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.
20 Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.
21 Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь—Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.
22 Газар дэлхий байсан цагтТариа тарих ба ургац хураах,Хүйтэн ба халуун,Зун ба өвөл,Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

ЭХЛЭЛ 8;1-22

урхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд—Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.
Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.
Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна.
Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.
Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.
Хэн хүний цусыг урсгана,Түүний цусыг хүн урсгана.Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.
Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж,Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.
Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн—
Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй,
10 бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.
11 Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй.
12 Бурхан—Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой.
13 Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно.
14 Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад,
15 Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй.
16 Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.
17 Бурхан Ноад—Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.
18 Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой.
19 Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.
20 Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.
21 Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.
22 Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ.
23 Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав.
24 Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд—
25 Канааныг хараал идэж,Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ.
26 Бас тэрээр—Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя.Канаан Шемийн боол болох болтугай.
27 Бурхан Иафетыг агуу их болгож,Иафетыг Шемийн асарт амьдруулж,Канаан түүний боол болох болтугай! гэжээ.
28 Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад,
29 есөн зуун тавин насандаа үхэв.

ЭХЛЭЛ 9;1-29