Skip to content
Home » Сайн мэдээн дэх Есүсийн амилалтын дүр төрх

Сайн мэдээн дэх Есүсийн амилалтын дүр төрх

олоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав.
Тэгээд Мариа Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь уруу нь гүйн ирж—Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэж хэлэв.
Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв.
Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирээд
тонгойн хараад, даавуу байхыг л үзсэн боловч дотогш орсонгүй.
Араас нь Симон Петр ч гүйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон
толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ.
Түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж ирэн, хараад итгэв.
Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа.
10 Ингээд шавь нар нь өөрсдийнхөн уруугаа буцав.
11 Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад,
12 цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв.
13 Тэд түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв.
14 Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй.
15 Есүс түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд—Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв.
16 Гэтэл Есүс—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.
17 Есүс—Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” гэдгийг хэл гэлээ.
18 Магдалын Мариа ирж, шавь нарт—Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.
19 Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.
20 Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.
21 [Есүс] дахиж тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.
22 Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн—Ариун Сүнсийг хүлээн авагтун.
23 Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.
24 Харин арван хоёрын нэг болох ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ.
25 Бусад шавь нар нь түүнд—Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр—Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ.
26 Найман өдрийн дараа шавь нар гэрт дахин цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Хаалга нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.
27 Тэгээд Тэр Томаст—Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд
28 Томас Түүнд—Эзэн минь, Бурхан минь гэв.
29 Есүс түүнд—Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ.
30 Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм.
31 Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.

ИОХАН 20;1-31

үүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулжээ. Тэр Өөрийгөө ингэж харуулав.
Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв.
Симон Петр тэдэнд—Би загас барихаар явлаа гэхэд тэд—Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй.
Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй.
Есүс тэдэнд—Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд—Алга гэлээ.
Есүс тэдэнд—Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ.
Тэгтэл Есүсийн хайртай байсан шавь Петрт—Энэ чинь Эзэн мөн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн мөн байна” гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа өмсөж, тэнгис уруу үсрэн оров.
Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дүүрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгүй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ.
Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав.
10 Есүс тэдэнд—Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ.
11 Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа.
12 Есүс тэдэнд—Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч—Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй.
13 Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв.
14 Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.
15 Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт—Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд—Миний хургануудыг тэжээ гэлээ.
16 Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд—Миний хоньдыг хариул гэлээ.
17 Есүс түүнд гурав дахь удаагаа—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр—Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд—Миний хоньдыг тэжээ.
18 Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүг уруугаа явдаг байв. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав.
19 Есүс Петрийг ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг заан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт—Намайг дага гэлээ.
20 Петр эргэхдээ, өөрсдийнх нь араас Есүсийн хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан сууж “Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?” гэж асууж байсан юм.
21 Петр түүнийг хараад Есүст—Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд
22 Есүс түүнд—Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.
23 Тиймд тэр шавь үхэхгүй нь гэсэн үг ах дүүсийн дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг үхэхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зөвхөн “Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, [энэ нь чамд ямар хамаа байна?]” гэсэн билээ.
24 Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн хүн бол тэр шавь нь мөн. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ.
25 Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог.

ИОХАН 21;1-25